Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БАЯНЦОГТ СУМАНД ГАМШГААС ХАМГААЛАХ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЖЭЭ

2018-10-23

Сумын онцгой комисс өглөөний 10 цаг 30 минутад яаралтай хуралдаан зохион байгуулж орон нутагт 8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн цагийн байдлыг мэдээллэв. Мэдээллийн дагуу ерөнхий мэргэжлийн анги нэн даруй цугларч, бүх нийтийг бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн, дуут дохиог холбоо зарлан мэдээллийн ажилтан 11 цагт 3 удаа дуугаргав. Энэ хугацаанд мэргэжлийн ангийн 58 гишүүн, суудлын 4, ачааны 5, эмнэлгийн тусламжийн 1 нийт 10 машин, тусгай хэрэгслийн багаж тоног төхөөрөмжийн хангалттайгаар бүрэн жагссан байна. Гамшгаас хамгаалах ерөнхий зориулалттай мэргэжлийн анги командын бэлэн байдлыг хангаж аврах бүлэг, механикжуулалт, эрүүл мэнд, хэв журам сахиулах, анхны нөхөрлөл тусламжийн хэсэг болон мэргэжлийн ангийн удирдлага, штабын дарга, орлогч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр гамшгийн иж бүрэн сургуулилтад оролцжээ.

Шуурхай цугларалтын үеэр мэргэжлийн ангийн дарга цагийн байдлын мэдээлэл, сургалтын талаар танилцуулан, газар хөдлөлтийн үед авах арга хэмжээний тухай сургалтыг ЕБСургуулийн сурагчдад зохион байгуулсан байна. Гамшгийн дохиоллыг зарлан мэдээллэж, сурагчдын аюулгүй байдлыг ханган байрнаас гаргах, цагийн байдлын мэдээллийн дагуу аврах бүлэг бүрэн бүрэлдэхүүнээр ажиллах, анхны тусламжийн бүлэг гэмтсэн хүүхдүүдэд анхны тусламжийн арга хэмжээг авч, эмнэлгийн бүлэгт хүлээлгэн өгөх зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэжээ. Үзүүлэх сургалтын дараагийн үед хүүхдүүдийг сумын төвөөс 10 км-ын зайд орших хорогдох байранд тээвэрлэн аюулгүй ажиллагааг хангаж, хангалтын баг хоол хүнс, дулаан хувцас хүргэсэн ба сургуулийн орчинд газар хөдлөлтийн улмаас цахилгааны шугамд гарсан галыг унтраах ажиллагаа, нуранг үүссэн голомтод сэргээн засах ажиллагааг мэргэжлийн ангийн аврах бүлэг гүйцэтгэж төлөвлөгөөний дагуу үзүүлэх сургалтыг амжилттай зохион байгуулсан байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%