Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НИЙГМИЙН БОДЛОГО ХҮНИЙ ЭРХИЙН АЖЛЫН ХОРООНЫ ТАВДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2018-10-24

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлого, хүний эрхийн ажлын хороо 2018 оны 10-р сарын 24-ны өдөр Иргэний танхимд хуралдлаа. Хуралдаанд ажлын хорооны дарга Х.Анхбаяр  гишүүн С.Тунгалаг, Д.Алтандөш, С.Манатбек, Н.Ууганбаяр  нар оролцож  Налайх  дүүргийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт хэлэлцэх

Налайх  дүүргийн Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл хэлэлцэх гэсэн асуудлуудыг хэлэлцэж санал дүгнэлт гаргалаа.

Дээрх асуудлуудын дагуу ажлын хорооноос гарсан санал, дүгнэлтийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Есдгээр хуралдаанд  өргөн барихаар болов.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%