Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ХОРООНЫ ТАВДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2018-10-24

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй, төрийн байгуулалтын ажлын хорооны тавдугаар  хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдөр боллоо. Хуралдаанд ажлын хорооны дарга Д.Отгонсүрэн, ИТХ-ын дарга Б.Нэргүй, төлөөлөгч Н.Батболд, С.Манатбек, Г.Баярсүрэн нар оролцож, 2018 оны Налайх дүүргийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Налайх дүүргийн Эдийн засаг нийгмийг 2019 онд  хэрэгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай асуудлыг хэлэлцлээ. 5-рбүлэг Төрийн үйлчилгээгээр тэргүүлэгч, иргэддээ ээлтэй Налайх бүлгийн хуулийн хэрэгжилт хангалттай гэж үзлээ. Ажлын хорооноос гаргасан санал дүгнэлтийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Есдгээр хуралдаанд  танилцуулахаар боллоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%