Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

сумын ИТХ-ын төлөөлөгчид сургалтанд хамрагдлаа

2018-10-25

2018 оны 10 дугаар сарын 12-13

Сумын ИТХ-ын ажлын алба Нутгийн удирдлагын холбоотой хамтран Улаанбаатар хотод хурлын Төлөөлөгч нараа сургалтанд хамрууллаа.

Сургалтыг нутгийн удирдлагын холбооны гүйцэтгэх захирал Маналжав “Нутгийн өөрөө удирдах байгууллагын  талаар” сэдвээр , сургагч багш Халтар “Төрийн захиргаа нутгийн удирдлагын байгууллага хоорондын уялдаа холбоо” зэрэг сэдвүүдээр хичээл зааж Төлөөлөгчдийн сонирхсон асуултанд хариулж харилцан санал солилцлоо.

Мөн энэ үеэр ашигт малтмал, газрын тосны газрын уул уурхай, үйлдвэрлэл, технологийн хэлтсийн мэргэжилтэн С.Баттулга “Уул уурхайн олборлох үйл ажиллагаа, түүнд оролцогч ААНэгжүүдийн бүрдүүлэх бичиг баримт, зөвшөөрөл олголт” сэдвээр мэдээлэл өгч хамтран ажиллаа.



Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%