Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХОТ БАЙГУУЛАЛТ, ЭКОЛОГИ, ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ХОРООНЫ ЗУРГААДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2018-10-25


Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, экологи, газар зохион байгуулалтын ажлын хорооны зургаадугаар хуралдаан 2018 оны 10-р сарын 25-ны өдөр Засаг даргын тамгын газрын хурлын танхимд хуралдлаа. Хуралдаанд ажлын хорооны дарга Ц.Минжинхүү, ажлын хорооны гишүүн Б.Сампилноров, Н.Батболд, К.Сейтхан, Э.Хорлоо, нар оролцлоо.

Тус хуралдаанаар

2018 оны Налайх дүүргийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт,

Налайх дүүргийн Эдийн засаг нийгмийг 2019 онд  хэрэгжүүлэх үндсэн чиглэл төсөл батлах

Дүүргийн 2018 газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт

Налайх дүүргийн хэмжээнд дагаж мөрдөх газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг тогтоох зэрэг 4 асуудлыг хэлэлцэж, дүгнэлт гаргалаа. Ажлын хорооны дүгнэлтийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Есдгээр хуралдаанд  өргөн барихаар болов.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%