Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ЁС ЗҮЙ, ӨРГӨДЛИЙН ХОРООНЫ ГИШҮҮД ИРГЭНИЙ ТАНХИМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

2018-10-25

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ёс зүй, өргөдлийн хорооны ээлжит 8 дугаар хуралдаан энэ сарын 23-ны өдөр болж өндөрлөлөө. Хурлаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн хорооны 2018 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлан,  өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн тайланг авч хэлэлцлээ.

Мөн 23, 24-ний өдрүүдэд Ёс зүй, өргөдлийн хорооны дарга Л.Ариунтуяагаар ахлуулан хурлын хорооны гишүүн Тэргүүлэгч С.Амарбаясгалан, Х.Алтаншагай, Төлөөлөгч Д.Мөнхтөр, Д.Мөнхчулуун, З.Бямбажав нар хороодын Иргэний танхим болон нэг цонхны үйлчилгээний үйл ажиллагаатай танилцлаа. Түүнчлэн Хурлын Ажлын албаны Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр, Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат нар байлцав.
Иргэний танхимын ажилтнууд 2018 оны эхний хагас жилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн шинэлэг бүтээлч ажлуудаа хорооны гишүүдэд танилцууллаа. Мөн гишүүд Иргэний танхимын ажилтнуудын ажиллах нөхцөл байдалтай танилцаж ажлын байрны нөхцлийг сайжруулах чиглэлээр холбогдох албан хаагчдад үүрэг өглөө. 

ЁС ЗҮЙ ӨРГӨДЛИЙН ХОРОО










Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%