Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

хогийн цэгийн менежментийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна

2018-10-25

2018 оны 10 дугаар сарын 24

Сумын ИТХ-ын дарга, ИТХ-ын дэргэдэх байгаль орчин, аялал жуулчлал, хүнс хөдөө аж ахуйн ажлын хорооны төлөөлөл, БОХУБайцаагч, цагдаа, “Батширээт сум тохижилт” ОӨНААТУҮГазар хамтран сумын хогийн цэгийн өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо.

Хэдхэн жилийн өмнө хогийн цэгийг цэгцлэх ажлыг зохион байгуулж хог хаягдлыг түрж булах, нүх ухах зэрэг арга хэмжээг авч цэгцэлсэн боловч одоогийн байдлаар хашааны гадуур хог хаясан дотогш орох замаа таглаж хогоо асгасан байдалтай байна. Энэ нь иргэдийн хариуцлагагүй, ухамсаргүй үйлдэлтэй шууд холбоотой юм. Бид хэдий болтол хавар намрын улиралд Эгийн голын эрэг дагуу хог хаягдал түүж хүн хүч, хөрөнгө мөнгөө үргүй зарцуулж байх вэ? Энэ асуудлыг нэн яаралтай шийдвэрлэхээр ажиллаж байна. Цаашид:

1.    Хогийн цэгийг дахин түрж булах

2.    Хогийн цэгийг хашаажуулах / блокон болон торон хашаа барих/

3.    Иргэдрүү чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлуудыг зохион байгуулах

4.    Хог хаягдлыг ангилж сурах /шатдаг, шатдаггүй/

5.    Хогийн цэгийг камержуулах

6.    Өрх бүр хогоо ангилан хаях стандартын хогийн савтай болох

7.    Хог хаягдлыг шатаах зуух барих

Гэх мэт саналуудыг гарган хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа болно. Иргэд та бүхэн өөрсдийн саналаа бичиж үлдээгээрэй. Бидний хамтын ажиллагааны үр дүнд сум орон нутаг маань хөгжин дэвших болно. 




Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%