Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДАРХАН СУМЫН 5, МАЛЧИН БАГИЙН ИРГЭДЭД ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-10-26

Иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгох сургалтын хүрээнд өнөөдөр /2018.10.26/ 5 болон Малчин багийн 45 иргэнд тус сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар тухайн багууд дээр үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөлд дүгнэлт хийж, мэдээллийг 5 дугаар багийн хэсгийн байцаагч Г.Анхбаяр хийсэн бол, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Эрүүгийн хуулийн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тухай ойлголт, Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиудад тусгагдсан хууль, тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаар Прокурорын газрын хяналтын прокурор Б.Наранмөнх, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын талаар ГБХЗХГ-ын нийгмийн ажилтан Ж.Эрдэнэчимэг нар мэдээлэл хийлээ.
Иргэд энэхүү сургалтад сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж, өөрсдийн багт болон хувийнхаа амьдралд тулгарч буй асуудлуудаа нээлттэй асууж, мэргэжлийн хүмүүсээс мэдээ мэдээлэл, зөвлөгөө авч, санал бодлоо илэрхийллээ.
.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%