Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Зөвшөөрөлгүй буусан айлуудын газрыг албадан чөлөөлнө

2014-09-16

Дархан сумын 8 дугаар баг Нарантолгойд зөвшөөрөлгүй буусан 10 гаруй айлын газрыг албадан чөлөөллөө. Аймгийн хэмжээнд ийм зөрчилтэй 130 гаруй иргэн, аж ахуй нэгж байгаа юм. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 299 тоот захирамжийн дагуу Дархан сумын ЗДТГ, Захирагчийн алба, ГХБХБГ, ЦГ, ШШГА зэрэг байгууллагууд хамтран захирамжийн хэрэгжилтийг хангах ажлыг гүйцэтгэж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%