Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ.НОМГОН СУМ: Багуудын ИНХ-ын хуралдаан боллоо

2018-10-22

Номгон сумын 5 багийн ИНХ-ын хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд багийн төвдөө тус тус хуралдлаа. 
Багийн хуралд ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас ИТХ, тэргүүлэгчдийн шийдвэр, зохион байгуулсан ажлын талаар болон Зөрчлийн хуулиар мэдэлэл хийлээ. 
Мөн ГХУСЗ-ийн үйл ажиллагаа,, МУЗН-ийн үйл ажиллагаа, гишүүнчлэлийн төрөл, Таны дэм бусдад инээмсэглэл аяны талаар мэдээлэл өгч, хандивын туг, хайрцгийг аялуулах үйл ажиллагааг зохион байгуулж нийт 785,0 төгрөгийн хандивыг цуглуулан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог бодит болгоё өдөрлөгийг ивээн тэтгэж зохион байгууллаа. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%