Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ.НОМГОН СУМ: МУЗН-ийн Онцгой гишүүнээр 7 хүн элслээ

2018-10-31

Номгон сумын хэмжээнд МУЗН-ийн Онцгой гишүүнээр элсэж хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг 52 хүн Номгон сумын УЗАШХороонд бүртгэлтэй байна. 
Багаар нь авч үзвэл: Хармагтай багаас 15, Төхөм багаас 15, Дэрсэнэ-ус багаас 8, Эмгэнбулаг багаас 12, Богт багаас 2. 
2018 онд буюу 2018 оны 10 сарын байдлаар МУЗН- ийн Онцгой гишүүнээр 6 хүн, 1 хүүхэд хүн элсээд байна.

Хүмүүнлэгийн үйлс гэдэг бол нийгмийн хөгжилийн дэмжих тулгуур юм. 
“ХЭНИЙ ЗҮРХ БУСДЫН ТӨЛӨӨ ЦОХИЛНО ТЭР ҮНЭХЭЭР АГУУ ХҮН “

Хүмүүнлэгийн үйлс дэлгэрэх болтугай.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%