Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2018-11-01

11 дүгээр сарын 3-наас 5-ны өдрүүдэд зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуультай холбогдуулан ОБЕГын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Төв аймагт ажиллаж байгаа. Энэ хүрээндээ аймгийн удирдах бүрэлдэхүүн, мэргэжлийн ангиуд, иргэдэд зориулсан гамшгаас хамгаалах арга зүйн сургалт, сурталчилгааг шат дараатай зохион байгуулсаар байна. 
Өнөөдөр Аймгийн онцгой комисс, аж ахуйн нэгж, байгууллагын дарга нар, сумдын удирдлагуудад зориулан гамшгаас хамгаалах менежмент, гамшгаас хамгаалах алба мэргэжлийн ангийн дүрэм, байгууллагын галын аюулгүй байдал, хуарангийн удирдлага зохион байгуулалт, шилжин суурьшигчдын нөхцөл байдлын үнэлгээ, байр зүйн зургийн тухай ойлголт түүний ашиглалт, гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал, гамшгийн үеийн холбоо зарлан мэдээлэл, мал амьтны гоц халдварт өвчний үед хорио цээрийн дэглэм тогтоох зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулж байна.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%