Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ГАМШГААС ХАМГААЛАХ АНГИЛЛЫН СУРГАЛТЫГ 42 УДАА ЗОХИОН БАЙГУУЛЖ, 1643 ИРГЭНИЙГ ХАМРУУЛЖЭЭ

2018-11-01

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд 10 дугаар сарын 10-ны өдөр Аймгийн ангиллын сургалтын төлөвлөгөөг батлуулсан. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлэх хүрээнд Онцгой Байдлын Ерөнхий Газрын ажлын хэсэг, Аймгийн Онцгой Байдлын Газар хамтран удирдах бүрэлдэхүүний сургалтыг 4 удаа, 24 цагийн сургалтыг 110 албан тушаалтанд, мэргэжлийн анги албадад 16 удаагийн сургалтыг 530 албан хаагчдад, багш ажилчдад 5 удаагийн сургалтыг 125 албан хаагчдад, оюутан, сурагчдад 5 удаагийн сургалтыг 410 сурагчдад, аж ахуйн нэгж байгууллагад 4 удаагийн сургалтыг 120 ажилтанд, Зуунмод сумын 6 багийн иргэдэд 8 удаагийн сургалт зохион байгуулж 384 иргэнийг хамруулсан байна. Цаашид гамшгаас хамгаалах ангиллын сургалтыг Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Ахмадын хороо, “Могол ноос” ХХК дээр зохион байгуулахаар төлөвлөсөн байна

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%