Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ирэх сарын долоонд Нутгийн удирдлагын байгууллагуудын бүтээмжийн өнөөгийн байдлын талаарх хэлэлцүүлэг болно

2018-11-01

Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Конрад-Аденауэр сангийн санхүүжилтээр Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Дархан-Уул аймгийн ИТХ, ЗДТГ, Монголын бүтээмжийн төв хамтран 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Нутгийн удирдлагын байгууллагуудын бүтээмжийн өнөөгийн байдлын талаарх хэлэлцүүлгийг явуулахаар болжээ. Тус хэлэлцүүлгийн бэлтгэл ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдан /2018.10.31/ хурлаа хийхийн зэрэгцээ анхны хэлэлцүүлгээ хийсэн байна. Энэхүү хэлэлцүүлэгт Дархан, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймаг болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ажлын албаны ахлах мэргэжилтэн, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн зэрэг 90 орчим төрийн албан хаагч оролцох ажээ. Хэлэлцүүлгийн гол зорилго нь нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын бүтээмж, чанарын удирдлагын өнөөгийн байдлын талаар мэдээлэл солилцох, судалгааны мэдээлэл цуглуулахад оршиж байгаа юм байна.

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%