Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ГАМШГИЙН ҮЕД ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ МЭРГЭЖЛИЙН ТАКТИКИЙН ҮЗҮҮЛЭХ СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-11-05

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдаж буйтай холбогдуулан ОБЕГ-аас цагийн байдал өгөгдсөн. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас дулааны цахилгаан станцын барилгад нуралт үүссэн тухай цагийн байдал өгөгдсөний дагуу эрэн хайх, аврах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх мэргэжлийн тактикийн үзүүлэх сургууль зохион байгуулагдлаа. Эрэн хайх, аврах ажиллагаанд ОБГ-ын эрэн хайх, аврах анги, эмнэлгийн тусламжийн мэргэжлийн анги, хэв журам сахиулах анги, холбоо зарлан мэдээллийн анги, сайн дурын мэргэжлийн анги /улаан загалмай/, Нийслэлийн онцгой байдлын газрын аврах анги, үндэсний аврах бригад, цахилгаан эрчим хүчээр хангах мэргэжлийн анги, дулаан хангамжийн мэргэжлийн анги, цацраг химийн аюулыг үнэлэх мэргэжлийн анги, мэргэжлийн хяналтын мэргэжлийн анги, барилга, хот байгуулалтын мэргэжлийн анги, авто зам, гүүр засварын мэргэжлийн анги, ариутгал халдваргүйжүүлэлтийн мэргэжлийн анги болон “Монгол туургатан” театрын уран бүтээлчид тусгай чиг үүргийнхээ дагуу оролцсон юм.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%