Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын байгууллагын хяналт шалгалтийн ажилд төрийн 24 байгууллага хамрагдана

2018-10-12

Аймгийн хэмжээнд засаг захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагуудаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангаж буй байдалд хяналт шалгалт хийх ажлыг 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрөөс 10 дугаар сарын 19-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэхийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар тогтоосон билээ. 

   Энэхүү нэгдсэн хяналт шалгалт нь аймгийн ИТХ-ын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, хүлээж авснаас эхлээд биелэлтийг хангах, хэрэгжилтийн явцад хяналт тавих, идэвхжүүлэх, эргэж мэдээллэх, хяналт бүртгэлийн карт нээн мэдээллийн сан бий болгосон зэрэг тухайн байгууллага дахь төлөв байдлын талаар түвшин тогтоож, цаашид анхаарах асуудлаар байгууллагын удирдлагад ажлын чиглэл өгөх, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, бүртгэл хяналтыг сайжруулах зорилготой юм. 

   Аймгийн ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо, Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороо, Нийгмийн хөгжлийн хороо, Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хороо, Төсөв санхүүгийн хөгжлийн хороо, Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хороодын гишүүд, хурлын байгууллагын ажлын албаны ажилтанууд болон аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс гэсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэйгээр хяналт шалгалтийг эхлүүлээд байна. Уг хяналт шалгалтанд аймгийн хэмжээнд иргэд, олон нийтэд төрийн үйлчилгээ үзүүлж буй 24 байгууллага хамрагдана. 

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%