Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өнөөдөр аймгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын II зөвлөгөөн боллоо

2018-10-19

   Аймгийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын ажиллагсдын II зөвлөгөөн Уурхайчин соёлын ордны бага танхимд боллоо. Монголын Тогооч нарын холбоо, Орхон аймгийн салбар холбоо байгуулагдсаны 25 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдаж буй тус зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Ц.Баяржаргал, ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий нар оролцож баяр хүргэн үг хэллээ. 
     Манай аймагт хоол үйлдвэрлэлийн чиглэлээр зоогийн газар-39, кофе шоп, бейкери, пицца, цайны газар-48, зочид буудал болон амралтын газрын дэргэдэх хоол үйлдвэрлэл-15, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зэвсэгт хүчин, сувиллын гал тогоо-103, нийт 290 цэг, салбар үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн уг салбарт 793 тогооч, 731 зөөгч, үйлчлэгч, бармен, зохион байгуулагч ажилладаг байна.
   Цаашид орон нутгийн онцлогтой хоол, ундааны нэр төрлийг нэмэгдүүлэх, сурталчилан таниулах, хоолны цэсэд үндсэн түүхий эдийн орц, норм, илчлэгийн хэмжээг бүрэн гүйцэд бичих, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх чиглэлээр зорилтод сургалтуудыг зохион байгуулах, сургууль, цэцэрлэгийн хүнсний хангамжид орон нутгийн үйлдвэрийн бүтээгдэхүүний худалдан авалтыг нэмэгдүүлэх, давсны хэрэглээг бууруулах үндэсний стратегийг хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөж байгаа талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж. Бат-Өлзий ярьсан юм.
            Орхон аймгийн Тогооч нарын холбоо байгуулагдсаны 25 жилийн ойн баяраар эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүс Монгол улсын Засгийн газар болон аймаг, орон нутгийн шагналаар шагнагдлаа. 
 
 
 
 
 
 
 
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%