Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нэгдсэн хяналт шалгалтын комисс Жаргалант суманд ажиллаа

2018-10-23

  Өнөөдөр аймгийн ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооноос хуваарийн дагуу Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газарт нэгдсэн хяналт шалгалтын ажлыг хийлээ.   
  Аймгийн ИТХ-ын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангаж буй байдал, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, хүлээж авснаас эхлээд биелэлтийг хангах, хэрэгжилтийн явцад хяналт тавих, идэвхжүүлэх, эргэж мэдээллэх, хяналт бүртгэлийн карт нээн мэдээллийн сан бий болгосон зэрэгт төлөв байдлын түвшин тогтоож, цаашид анхаарах асуудал болоод тогтоол шийдвэрийн хэрэгжилт, бүртгэл хяналтыг сайжруулах талаар байгууллагын удирдлагад ажлын чиглэл өгч ажиллаа.  
  Иргэд, олон нийтэд төрийн үйлчилгээ үзүүлж буй засаг захиргаа, төрийн үйлчилгээний 21 байгууллагад шалгалтын ажлыг зохион байгуулаад байна.
 
 
 
 
 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%