Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ.НОМГОН СУМ: ИТХ-ын ээлжит бус 06 дугаар хуралдаан болно

2018-11-04

Номгон сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2018.11.01-ний өдрийн 14:00 цагт 57.14 хувийн ирцтэй хуралдаж Хуралдааны тов зарлах тухай, Төрийн шагналд тодорхойлох тухай гэсэн 2 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 
ИТХ-ын ээлжит бус хуралдааныг 2018.11.12-ний өдрийн 10:00 цагт Иргэний танхимд нээлттэй хуралдуулахаар товлон зарлалаа. 
Тус хуралдаанаар Сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, орон нутгийн 2017 оны төсвийн шилжих үлдэгдэлийг батлах, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах, Элэг бүтэн Номгончууд хөтөлбөрийн хэрэгжилт зэрэг 4 асуудлыг хэлэлцэхээр баталлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%