Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 15 дугаар хуралдаан хуралдлаа

2018-11-07

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 15 дугаар хуралдаан 11-р сарын 06-ны өдөр аймгийн ЗДТГ-ын "Соёмбо" танхимд хуралдлаа.
Тэргүүлэгчдийн 15 дугаар хуралдаанаар:
1.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хэрэгжилт
2.Хоршоо хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр батлах тухай
3.Аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, Ажлын албаны дүгнэлт
4.Мах сүүний Анхдугаар аяныг зохион байгуулах ажлын төлөвлөгөөний хэрэгжилт
5.Нийтийн аж ахуйн талаар аймгаас баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт
6.Төрөөс инновацын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний аймгийн төлөвлөгөө батлах тухай 
7."Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хэрэгжилт
8.Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагааны тухай
9.Аймгийн ИТХ*ын нарийн бичгийн даргыг томилох тухай зэрэг нийт 9 асуудал хэлэлцсэнээс:-
 -"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хэрэгжилт
-Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагааны тухай
-Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргыг томилох тухай 3 асуудлыг  2018 оны 11-р сарын 13-ны өдрийн Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр  хойшлуулж 2 тогтоол бхтлхн, хуралдааны 4 тэмдэглэлээр үүрэг өгөв.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%