Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ДУУДЛАГА ХУДАЛДАА БОЛЛОО

2018-11-12

Өнөөдөр /2018.11.12/ Хонгор сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 207 дугаар захирамжийн дагуу Хонгор сумын 1, 3 дугаар багийн нутагт дэвсгэрт 6 нэгж талбарт газар эзэмшүүлэх дуудлага худалдааг сумын ЗДТГ-ын хурлын зааланд зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр төлөвлөсөн 6 нэгж талбараас оролцогчийн хүсэлт ирүүлсэн 1 дугаартай нэгж талбар буюу Хонгор сумын 1 дүгээр баг, 4 дүгээр бригадад 4000м2 талбайтай, үтрэмийн зориулалттай газарт 1 оролцогч оролцлоо.

 Бусад  2, 3, 4, 5, 6 дугаартай нэгж талбарт оролцогч хүсэлт ирүүлсэнгүй.

 

 

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%