Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ.НОМГОН СУМ: ИТХ-ын ээлжит 6-р хуралдаан боллоо

2018-11-12

Номгон сумын ИТХ-ын ээлжит бус зургадугаар хуралдаан Иргэний танхимд 2018.11.12-ний өдрийн 10:55 цагт эхэлж 76.19 хувийн ирцтэй хуралдаж "Элэг бүтэн Номгончууд" хөтөлбөрийн хэрэгжилтийг тооцож хяналтаас хаслаа. Мөн 2017 оны шилжих үлдэгдэл батлах, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах, Багийн хилийн заагийг тодорхойлж баталгаажуулах газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

2018 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг үнэлэх асуудлыг төлөөлөгчдийн олонхийн саналаар хэлэлцсэнгүй.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%