Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Авилгагүй нийгмийн төлөөх сайн засаглал ба иргэдийн оролцоо” хэлэлцүүлэг боллоо

2018-11-16

Аймгийн ИТХ-ын Иргэний танхим Нутгийн удирдлагын ордны сургалтын танхимд “Сайн  засаглал ба иргэдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэ удаагийн хэлэлцүүлгээр сайн засаглалыг бэхжүүлэхэд залуучууд , эмэгтэйчүүдийн оролцоо сэдвээр ярилцав.  Хэлэлцүүлгийн зорилго нь: Ардчилал сайн засаглалын талаар хэлэлцүүлэгт оролцогчдод мэдээлэл хүргэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд эмэгтэйчүүд залуучууд хэрхэн оролцох, тэдний манлайллын асуудлаар санал бодлоо солилцох боломж олгох , хэлэлцүүлгээс гаргасан бодит санал санаачлагыг холбогдох байгууллагууд, орон нутгийн эмэгтэйчүүд, залуучуудад зөвлөмж мэдээлэл болгон хүргэх, тэднийг дамжин идэвхижүүлэхэд оршиж байв. Хэлэлцүүлэгт орон нутгийн улс төрийн намын дэргэдэх эмэгтэйчүүд залуучуудын байгууллагын төлөөлөл, Иргэний нийгмийн байгууллагын эмэгтэйчүүд залуучууд оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр  гарсан санал хүсэлтийг нэгтгэн иргэдэд хандсан уриалга гаргахаар болов.

Энэ удаагийн хэлэлцүүлгийг Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн Булган салбартай хамтран зохион байгуулсан ба 2018 оны 37 дах хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%