Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СУРАГЧИД НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГАТАЙ ТАНИЛЦЛАА

2018-11-16

Ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн 5 дугаар ангийн сурагчид “Хүн ба нийгэм” хичээлийн “Манай нутгийн удирдах байгууллага” сэдэвт танилцах хичээлийн хүрээнд С.Нэргүй багшийн удирдлаган дор нутгийн өөрөө удирдах байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ хүрээнд сумын ИТХ-ын дарга Н.Ганбаатар сурагчдыг хүлээн авч уулзаж чөлөөт ярилцлагыг өрнүүлж амжилттай сайн суралцаж, улс эх орондоо ихийг бүтээсэн зөв хүн болж төлөвшихийг сурагчдад хүслээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%