Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ОНХС-аар хэрэгжсэн төсөл арга хэмжээнүүдийн гүйцэтгэлд хяналт тавилаа

2018-11-20

2018 оны 11 дугаар сарын 15

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас Монгол улсын “төсвийн тухай хууль”, ОНХСангийн журамын дагуу орон нутагт хийгдсэн хөтөлбөр төсөл арга хэмжээнүүдийн гүйцэтгэлд хяналт тавих ажлын хэсгийг ИТХ-ын Тэргүүлэгч Ц.Баярсайханаар ахлууласан 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажлын удирдамжийг баталсан. Үүний дагуу тус ажлын хэсэг дараах ажлуудыг хийж хэрэгжүүллээ.

·         Төсвийн зарцуулалт үр дүн, худалдан авах ажиллагааг холбогдох журмын дагуу зохион байгуулсан эсэх

·         Хөтөлбөр төсөл арга хэмжээний гүйцэтгэл зэрэгт хяналт тавьж ажиллаа.

Энэхүү ажлын хүрээнд 12 дугаар сард иргэдээс сэтгэл ханамжийн судалгааг авч ИТХ-д танилцуулах бөгөөд ажлын хэсгээс гаргасан зөвлөмжийг хүргүүлэн ажиллаа.


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%