Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2018-11-22

     Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2018 оны 9 дүгээр хуралдаан 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хуралдаж 7 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар
1. Дүүргийн 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах, 2018 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай 
2.Орон гэргүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх “Гэртээ харих зам” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай Засаг дарга Х.Болормаа
3. Дүүргийн ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
4. Хяналт үнэлгээний баг байгуулах тухай ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга
5. Дүүргийн ИТХ-ын 2018 оны 02 дугаар /Ээлжит бус/ хуралдаан зарлан хуралдуулах тухай
6. Дүүргийн ИТХ-ын Ажлын албаны “Хөдөлмөрийн дотоод журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай
7. Бусад гэсэн асуудлуудыг ИТХ-ын дарга Э.Ганбат нар танилцуулж, тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%