Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ЭХ ОРОН ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭНЭ” ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ ЯЛАГЧААР 37 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧ Т.ГАНТӨГС ШАЛГАРЛАА

2018-11-23

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас тусгаар тогтнолын өдрийг угтан “Эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнэ” илтгэлийн уралдааныг дүүргийн Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтэстэй хамтран дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус өмчийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд 2 үе шаттайгаар зохион байгууллаа. Нэгдүгээр үе шат Ерөнхий боловсролын 11 сургуулийн ахлах ангийн 680 сурагчдад арваннэгдүгээр сарын 05-16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд хоёрдугаар шатанд шалгарсан илтгэлүүд арваннэгдүгээр сарын 22-ны өдөр “Бишрэлт” ХХК-ий хурлын танхимд танилцуулагдаж, дүүргийн илтгэлийн уралдааны аваргаа шалгарууллаа.
Арга хэмжээг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал нээж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Х.Алтаншагай, Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр, дүүргийн Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн ахлах ажилтан Б.Галбадрах нар оролцож, МУИС-ийн Түүхийн тэнхимийн ахлах багш Н.Алтантөгс сурагчдад “Эх орон, тусгаар тогтнолын үнэ цэний талаарх түүхэн ойлголт мэдээ, мэдээллийг олголоо. 


Тус уралдааны шүүгчээр хурлын Ажлын албаны Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, МУИС-ийн Түүхийн тэнхимийн дэд профессор, багш Д.Дашдулам, Шихихутаг их сургуулийн багш, хуульч, лектор Ц.Амарсанаа нар ажиллалаа. 
Илтгэлийн уралдаанд 11 бүтээл танилцуулагдаж, мэдлэг оюун, илтгэх ур чадвараа сорьсноос 3 шүүгчийн нийлбэр дүнгээр 1 дүгээр байранд 82,7 оноогоор 37 дугаар сургуулийн сурагч Т.Гантөгс, 2 дугаар байранд 74 оноогоор 49 дүгээр сургуулийн Б.Дарьбазар, 3 дугаар байранд 70,7 оноогоор 5 дугаар сургуулийн сурагч Б.Болороо, 4дүгээр байранд 70 оноогоор “Олонлог-Эгзэ” сургуулийн сурагч Ч.Энэрэл, 5 дугаар байранд 69,7 оноогоор 23 дугаар сургуулийн сурагч Т.Бодоръяа нар тус тус шалгарлаа.
Илтгэлийн уралдааны бүтээлүүдийг эмхэтгэл болгон хэвлүүлж, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сурталчлан таниулахаар боллоо.



Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%