Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ХАРИУЦЛАГЫН ТАЛОНЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ

2014-09-18

Нийтлэг үндэслэл:
Энэхүү журмын зорилго нь байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-д заасны дагуу Хурлын ажилтнуудын хариуцлагын механизмыг бүрдүүлэхэд оршино.

Хариуцлагын талоныг хэрэгжүүлэх зорилго:
Төрийн албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг тухай бүрт нь тооцож, ил тод харилцан мэдээлэл солилцох замаар хариуцлагыг дээшлүүлэх

Хариуцлагын талоныг бичих:
а. Аймгийн ИТХ-ын дарга Хурлын бүх албан тушаалтнуудад бичнэ
б. ИТХ-ын нарийн бичгийн дарга ажлын албаны бүх ажилтнуудад бичнэ.

4. Хариуцлагын талоноор хүлээлгэх хариуцлага:
а. Үр дүнгийн гэрээний дүгнэлтийн явцад тухайн хариуцлагад холбогдох үүргийн биелэлтийн оноог авах ёстой онооны дээд хэмжээнээс 50-иас дээш хувиар хасах буюу нэмэгдүүлж тооцох. Үүнд дараахь аргачлалыг баримтална.

Хариуцлагын утга

Үр дүнгийн гэрээний болон хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтаар авах дээд онооноос хасагдах хувь, хэмжээ

1

Хурлын ажлын албаны Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн

  • 50% дээш

2

Хариутай албан бичгийг хугацаа хожимдуулан явуулсан, эсвэл явуулаагүй бол

  • 60 % дээш

3

Албан бичиг боловсруулалтыг чанаргүй, алдаатай боловсруулсан

  • 50 % дээш

4

Ажлын цагийг хийдүүлсэн, үр ашиггүй зарцуулсан

  • 60% дээш

5

Ёс зүйн дутагдал, зөрчил гаргасан

  • 70% дээш

6

Нийтийг хамарсан ажилд идэвхгүй оролцох, оролцохоос зайлсхийх

  • 50% дээш

7

Удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй

  • 60% дээш

8

Албаны эд хөрөнгийг зүй бус ашигласан бол

  • 50 % дээш

9

Онцгой бүтээлч ажил санаачилж, тодорхой үр дүнд хүрч, бусдыг манлайлан ажилласан бол

  • +70% хүртэл

б. Хариуцлагын түвшинг харгалзан сахилгын шийтгэл ногдуулах, урамшуулал олгох
в. Ноцтой хариуцлага алдвал холбогдох байгууллагад шилжүүлэх. Онцгой амжилт гаргавал Хөдөлмөрийн дотоод журам ёсоор урамшуулах
 
5. Хариуцлагын талон өгөх нөхцөл: 
а. Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн
б. Удирдлагын өгсөн үүргийг хангалтгүй биелүүлсэн
в. Ажлын гүйцэтгэлийг тайлагнаагүй, төлөвлөөгүй
г. Дутагдал гаргасан
д. Ажлын гүйцэтгэлийн хугацаа хожимдуулсан
е. Санаачлага, идэвх гаргаж онцгой амжилт гаргасан
 
6. Хариуцлагын талон нэгтгэн дүгнэх:
а. Аймгийн Хурлын нарийн бичгийн дарга ажлын албаны ажилтнуудын талоныг нэгтгэн улирлаар дүгнэж байна.
б. Хариуцлага тооцуулах самбарыг нарийн бичгийн дарга өрөөндөө ил тод байрлуулж, аппаратын хурлаар дүнг хэлэлцэж, үр дүнгийн гэрээний биелэлтэнд тооцож байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%