Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХОНГОР СУМЫН МАЛЧИД, ТАРИАЛАНЧДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-11-27

Хонгор сумын 3-н багийн 120 гаруй малчныг хамруулсан зөвлөгөөнийг өнөөдөр сумын соёлын төвд зохион байгууллаа. Зөвлөгөөнд сумын ИТХ, ЗДТГ , Мал эмнэлэг үржлийн тасаг, аймгийн ХХААГазар болон мал аж ахуйн салбар, газар тариалан эрхлэгчид хамрагдсан юм. Сумын мал аж ахуйн салбарын цаг үеийн мэдээлэл, тулгамдсан асуудлыг хэлэлцэх, малчид тариаланчдын санал бодлыг сонсох, сумын бодлого шийдвэрийг танилцуулах зорилгоор дээрх зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр сумын мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал болон цаашдын зорилт зорилго, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр хийгдсэн ажил болон цаг үеийн холбогдолтой мэдээллийг малчдад өглөө. Мөн аймгийн статистикийн хэлтсээс мал тооллогын талаар мэдээллийг өгсөн бол ХХААГ-ын ерөнхий агрономич Н.Нэмэхбат ХХААХҮС, ХЗДХСайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 210 дугаар тушаал болох Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхэлэгчдэд учруулсан хохирлыг тооцох аргачлалын талаар сургалт явууллаа. Уг зөвлөгөөний үеэр малчид, тариаланчдын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг сонсож түүнийг орон нутгийн түвшинд шийдвэрлэх, хэрэгжүүлэх арга замын талаар хэлэлцлээ.

 

 

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%