Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ХҮНИЙ ХӨГЖИЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН БОДЛОГО ХЯНАЛТЫН ХОРООНООС ТӨЛӨӨЛӨГЧДӨД СУРГАЛТ ХИЙВ

2018-11-29

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн зөвлөгөөн /2018.11.28/ болсон бөгөөд зөвлөгөөний төгсгөлд ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хорооноос санаачлан Төлөөлөгчдөд “Харилцаа хандлага, манлайлал, биеийн хэлэмж” сэдвээр сургалт хийсэн юм.
Сургалтыг Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн багш О.Мөнхбаяр удирдан явууллаа. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%