Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

бизнес хөгжил сургалт зохион байгуулагдлаа

2018-11-30

2018 оны 11 дугаар сарын 21-25

        Сумын ЗДТГазар /МЭҮТ/-аас Хэнтий аймгийн “Хэрлэн бизнес хөгжил нийгэмлэг” ТББ-тай хамтран сумын бизнес эрхлэгчид болон сум хөгжүүлэх сангаас санхүүгийн дэмжлэг авсан иргэдэд бизнесийн ур чадварыг дээшлүүлэх аж ахуй эрхлэлтийн сургалтыг зохион байгууллаа. Нийт 22 иргэн 3 хоногийн турш хамрагдсан байна. Сургалтыг дараах чиглэлүүдээр зохион байгуулсан байна:

·         Маркетингийн төлөвлөгөө боловсруулах

·         Бизнесийн хуулийн хэлбэрүүд, ажиллах хүч хуулийн хариуцлага ба даатгал

·         Шаардагдах гарааны хөрөнгийн эх үүсвэр

·         Бүтээгдэхүүний өөрийн өртгийн калькуляц

·         Бүртгэлийн баримтууд ба санхүүгийн төлөвлөлт



Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%