Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандарт" сэдэвэт сургалт зохион байгуулагдаж байна

2018-11-30

2018 оны 11 дугаар сарын 29-30

        Хэнтий аймгийн онцгой байдлын газар, Мэрси Кор ОУ-ын байгууллагатай хамтран Гамшгийн үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандартууд” сэдвээр 2 өдрийн турш сумын Иргэний танхимд сургалт зохион байгуулж байна.

            Сургалтад сумын онцгой комиссын гишүүд, багийн Засаг дарга нар, малчдын төлөөлөл хамрагдаж сумын гамшгийн төлөвлөгөөнд холбогдох өөрчлөлт оруулж сайжруулах ажлыг хийж байна.

            Сургалтын зорилтууд:

·         LEGS-н хариу арга хэмжээний 4 үе шатыг тодорхойлох, ашиглах

·         Яаралтай арга хэмжээ авах тохиолдолд амьжиргаанд суурилсан тохиромжтой арга хэмжээг тодорхойлох

·         LEGS заавар, стандартын дагуу хариу арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх

·         Сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг сайжруулах

·         Цаг агаарын мэдээллийг гар утсаараа авах системийн үйл ажиллагааг танилцуулж хэвшүүлэх




Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%