Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ АЖИЛТНУУДАД ЭЭЛЖИТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-11-30

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас МУИС-тай хамтран ээлжит сургалтыг зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтаар “Төрийн албан хаагчийн сахилга, хариуцлагын жил”-ийн хүрээнд “Харилцаагаар дамжуулан амжилтанд хүрэх нь” сэдвээр МУИС-ын Олон Улсын харилцааны сургуулийн  Нийтийн Удирдлагын тэнхимийн Герман иргэн, улсын судлаач багш Грегор Дауманн, орчуулагч н.Баттогтох нар  удирдан явууллаа. 
Сургалтад ИТХ-ын ажлын албаны ажилтан, албан хаагчид хамрагдав. 





Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%