Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2018-11-30

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2018 оны 10 дугаар хуралдаан 11 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж 6 асуудал хэлэлцлээ.
     Хуралдаанаар:
-"Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт,  2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн явцын тухай"
-“Дүүргийн газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2019 оны төлөвлөгөөний төслийн тухай"
-"Дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2018 оны биелэлтийн тухай"
-Төрийн цол, одон, медалиар шагнуулахаар дэмжиж уламжлах тухай дүүргийн Засаг дарга Х.Болормаа
-Дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаан зарлан хуралдуулах тухай
-Тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг ИТХ-ын дарга Э.Ганбат нар танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.
Дүүргийн ИТХ-ын 2 дугаар ээлжит бус хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 05-ны 09.00 цагт
ИТХ-ын 3 дугаар ээлжит хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 17-ны 10.00 цагт тус тус хуралдахаар боллоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%