Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Орхон аймгийн 2019 оны төсвийн төслийг Аймгийн ИТХ-д өргөн барилаа

2018-11-24

   Монгол улсын Төсвийн тухай хуульд аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барихаар хуульчилсан. Өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагвад Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут аймгийн 2019 оны төсвийн төслийг өргөн барьлаа. 
      2016-2020 онд хэрэгжүүлэх аймгийн Засаг Даргын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг дагаж гарсан дэд хөтөлбөрүүд, иргэдээс гарсан саналуудыг үндэслэн боловсруулсан Орхон аймгийн 2019 онд хэрэгжүүлэх “Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл” зэрэг бодлогын баримт бичгүүдийн санхүүгийн эх үүсвэрийг баталгаажуулахад чиглэсэн талаар Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут хэлж байлаа. 
Мөн түүнчлэн төсвийн урсгал зардлыг хэмнэх, орон нутгийн хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх чиглэл барьж төсвийн төслөө боловсруулсанаа дурьдсан юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%