Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өндөрширээт суманд "Номын баяр" арга хэмжээ зохион байгуулагдсан байна

2018-12-06

Өндөрширээт суманд “Номын баяр” сарын аян үргэлжилж байгаа бөгөөд энэ хүрээнд  “Би яруу найрагч” өсвөрийн яруу найрагчдын уралдааныг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулжээ. Уг уралдааны үйл ажиллагаанд Сумын удирдлагууд болон урилгаар Монголын хүүхдийн зохиолчдын холбооны тэргүүн хүүхдийн зохиолч, жүжигчин, найруулагч, дэд профессор Н.Энхтайван, Монголын хүүхэд залуучуудын холбооны гүйцэтгэх захирал, Хүүхдийн ордны багш, дэд профессор С.Цэцэгмаа , Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Х.Алагаа, Үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Б.Баярхүү, Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул “Цадиг чимээ” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн яруу найрагч Б.Ариунсанаа, Б.Баасанбадам нар оролцсон бөгөөд энэ үеэр Өндөрширээт сумын уншигчидтай  уулзалт зохион байгуулсан байна. Сумын өсвөрийн яруу найрагчдын “Би яруу найрагч” шүлгийн уралдаанд  7 дугаар ангийн сурагч У.Энх-Амгалан алтан медаль, 11 дүгээр ангийн сурагч Ш.Солонго, 9 дүгээр ангийн сурагч М.Жавзан нар мөнгөн медаль, 9 дүгээр ангийн сурагч С.Баярцогт, 7 дугаар ангийн сурагч М.Хоролгарав нар хүрэл медаль хүртэж, найргийн хур буусан арга хэмжээ болж өндөрлөжээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%