Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулагдлаа.

2018-12-06

Аймгийн ИТХ-аас "Ашигт малтмалын тухай хууль", "Аймгаас уул уурхай эрдэс баялгийн талаар баримтлах бодлого"-ын хэрэгжилтээр Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгууллаа. 
Тус хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Ашигт малтмал газрын тосны хэлтсийн дарга болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Хил хязгааргүй алхам ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ, Байгаль орчин аялал жуучлалын газрын дарга Ж.Даш-Яйчил, Алтанбулаг, Баян, Сэргэлэн сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга байгаль орчны улсын байцаагч нар болон холбогдох албан байгууллагуудын мэргэжилтэнүүд, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Ерөнхий хяналтын сонсголд аймгийн Засаг дарга Ж.Батжаргал Ашигт малтмалын тухай хууль, Аймгийн уул уурхай эрдэс баялгийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтээр мэдээлэл хийж АМГТГ-ын ашиглалтын хэлтсийн дарга "Төв аймгийн нутагт олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл тэдгээрийн эзэмшигчдийн үйл ажиллагаа"-ны тухай мэдээлэл өгч ажиллалаа.
Хил хязгааргүй алхам төрийн бус байгууллагын тэргүүн Н.Баярсайхан эрдэс баялгийн эрх зүйн орчин ба засаглалаас орон нутагт тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл хийж Ерөнхий хяналтын сонсголтой холбогдуулан Ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа, түүнд орон нутгаас өгч буй үнэлэлт, дүгнэлт өөрийн сум орон нутгийн тухай мэдээллийг Алтанбулаг,  Баян, Сэргэлэн сумдын  ИТХ-ын дарга нар өгч ажиллалаа.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%