Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-12-12

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит "Ногоон гэрэл цагаан шугам-2018" тэмцээнийг  аймгийн ГХУСАЗСЗ, Цагдаагийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Улаан загалмайн хороо хамтран Эрдэнэбулган сумын ЕБС-иуд болон төв магистрал зам дайран өнгөрдөг Хотонт, Цэнхэр, Цахир сумдын ЕБС-иудын дунд зохион байгууллаа.

Энэхүү тэмцээн нь бие даан замын хөдөлгөөнд оролцож эхэлж буй 5-р ангийн сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгож, хөдөлгөөний соёлыг сурталчлан таниулсан ач холбогдол бүхий арга хэмжээ болсон. Тэмцээнд нийт 7 баг оролцсоноос 1-р байрт Эрдэнэбулган сумын 1-р сургууль, 2-р байрт Эрдэнэбулган сумын 2-р сургууль, 3-р байрт "Ирээдүй" цогцолбор сургууль тус тус шагналт байруудыг эзэллээ.

Тэргүүн байр эзэлсэн баг тамирчид Монгол улсын хэмжээнд зохион байгуулагдах улсын аварга шалгаруулах тэмцээнд Улаанбаатар хотод оролцох юм байна

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 48
12 / 25%
6 / 13%
5 / 10%
25 / 52%