Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ.НОМГОН СУМ: 2018 онд шинээр 11 хүн МУЗН-ийн онцгой гишүүнээр элслээ

2018-12-18

Номгон сумын Улаан Загалмайн Анхан Шатны Хороонд нийт 54 Онцгой гишүүн бүртгэлтэй байдаг ба 2018 онд шинээр 11 хүн Онцгой гишүүнээр элслээ. 
2018 онд нийт 5 багийн 214 өрх, ЕБС-ийн багш ажилчид нийт 11 хүний жилийн хураамж болох 6,0 төгрөгийг төвлөрүүлж 1350,0 төг, Онцгой гишүүн 30 хүн жилийн хандив болох 50,0 төгрөгийг төвлөрүүлж 1500,0,Өсвөрийн улаан загалмайч 91 хүүхэд жилийн 2,0 төгрөгийн хураамж болох 182,0, нийт 3032,0 төгрөгийг төвлөрүүллээ. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%