Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ

2018-12-24

МЭНДЧИЛГЭЭ

Өнгөрөгч буй 2018 он Архангайчууд бидний хувьд ажлын амжилт бүтээл, бүтээн байгуулалтаар дүүрэн, ирээдүйн  хөгжлийн эх суурийг тавьсан олон чухал үйл явдлаар баялаг жил байлаа.Аймгийн “Тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2026” бодлогын баримт бичиг болон аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар “Багшийн хөгжил”, “Ирээдүй 1+1”, “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх“, “Аймгийн чанарын хөтөлбөр”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл  ахуй”, “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих”, “Өрх бүр үйлдвэрлэгч”, “Багийн хөгжлийн дэмжих” гэсэн аймгийн дэд хөтөлбөрүүдийг батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 

2018 онд “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийг ашиглалтад оруулж, ноос-ноолуур угаах үйлдвэр, нэгдсэн цэвэрлэх байгууламжийн барилгын  ажлыг эхлүүлсэн, дулааны станцийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж батлуулсан, “Бөх цогцолбор, хүүхэд, залуучуудын парк” байгуулах ажил, гудамж талбайн гэрэлтүүлэг, аймгийн төвийн гудамж, төвлөрсөн худалдааны төв болон үйлчилгээний газрууд, гэр хороолол, орон сууцны орчныг камержуулсан гээд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, дэд бүтцэд чиглэсэн олон шинэлэг ажлуудыг хийгээд байна.

2019 он та бидний хувьд зорилго, зорилтоо биелүүлсэн, амжилт бүтээлээ ахиулсан жил байх болно гэдэгт итгэл төгс байна. Төрөлх нутаг Арын сайхан хангайнхаа хөгжил дэвшлийн төлөө хамтдаа зүтгэцгээе.

                    Та бүхэндээ шинэ оны мэндийг дэвшүүлье.

АЙМГИЙН ИТХ-ЫН                                                                      АЙМГИЙН ЗАСАГ

ДАРГА Б.ӨСӨХБАЯР                                                                 ДАРГА Ц.МӨНХНАСАН

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байна вэ.

санал өгсөн: 46
12 / 26%
6 / 13%
5 / 11%
23 / 50%