Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2019 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛАА

2018-12-24

     Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 3 дугаар /ээлжит/ хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 17-ноос 20-ны өдөр хуралдаж 7 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээс 6 асуудал хэлэлцлээ.
      Хуралдаанаар:
1. Дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2018 оны биелэлтийн тухай
2. Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн явц, 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай
3. Дүүргийн газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөний биелэлт, газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөө батлах тухай
4. Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай
5. Дүүргийн 2019 оны төсвийн төслийн тухай асуудлуудыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа
6. Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2018 оны үйл ажиллагааны тайланг дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал нар танилцуулж хуралдаанаар хэлэлцэж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%