Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 17 дугаар хурал хуралдлаа

2018-12-25

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн энэ сүүлийн ээлжит 17 дугаар хуралдаан 12 дугаар сарын 24-ны өдөр аймгийн ЗДТГ-ын "Соёмбо" танхимд хуралдлаа.
Тэргүүлэгчдийн ээлжит 17 дугаар хуралдаанаар:-
1.Бэлчээрийн хэмжээ, даацад нийцсэн сүргийн бүтэц, малын оновчтой хэмжээг тогтоож мөрдлөг болгон хэрэгжүүлэх аргачлал зөвлөмжийн төслийг батлах тухай 
2.Ойн сангаас 2019 онд бэлтгэх модны хэмжээ, хуваарь батлах тухай
3.Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих урианы жилийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилт
4.Авто зам авто тээврийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
5.Түрээсийн орон сууцны сан бүрдүүлж, зорилтот бүлгийн иргэдийг хамруулах журам батлах тухай 
6.Хөрөнгө шийдвэрлэх тухай
7.Төв соёл хөтөлбөр батлах тухай
8.Жендерийн эрх тэгш байдлыг хангах хөтөлбөр батлах тухай 
9.Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөрийн 2 дахь үе шатны төлөвлөгөөний хэрэгжилт
10.Биеийн тамир спортын газрын үйл ажиллагааны мэдээлэл
11.Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2017-2020 оны арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт
12.Төрийн дээд, одон медальд уламжлах тухай зэрэг нийт 12 асуудал хэлэлцэж 8 тогтоол, хуралдааны 4 тэмдэглэлээр үүрэг өгөв.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%