Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Иргэний Зөвлөл" байгуулагдан ажиллахаар боллоо

2014-08-19

“Иргэний зөвлөл” байгуулагдан ажиллахаар боллоо

Монгол Улсын Хууль зүйн Сайдын тушаалын дагуу аймгийн ИТХ-ын дэргэд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих чиг үүрэг бүхий 7 хүний бүрэлдэхүүнтэй, орон тооны бус “Иргэний зөвлөл” байгуулагдан ажиллахаар боллоо. Уг зөвлөлийн гишүүдийг аймгийн ИТХ-аас томилсон ажлын хэсэг сонгон шалгаруулах бөгөөд уг зөвлөлд орж ажиллах сонирхолтой дор дурьдсан шалгуурыг хангаж буй иргэд дараахь материалуудыг бүрдүүлэн 2014 оны 08 дугаар сарын 04-ний 15 цагаас өмнө аймгийн ИТХ-ын Ажлын албанд ирүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:

1.     Төрийн албан хаагчийн анкет

2.     Хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлэх хуудас

3.     Гурван үеийн намтар

4.     Сүүлийн 5 жилд Төв аймагт ажиллаж, амьдарч байсныг нотлох Багийн Засаг даргын тодорхойлолт

5.     Эссэ “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа цаашдын чиг хандлага” сэдвээр өөрийн эргэцүүлэмж

6.     Урьд ял шийтгүүлж байгаагүй эсэх ЦЕГ-ын тодорхойлолт

Холбоо барих утас: 99101611

70272255

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 60
56 / 93%
4 / 7%