Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

69 СӨХ-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

2014-09-29

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дүүргийн салбар зөвлөлөөс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 69 СӨХ-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Ариун цэврийн тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Орон сууцны тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль тэдгээртэй нийцүүлэн гаргасан журам, дүрмийн хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авах, мэргэжил арга зүйн  зөвлөгөө өглөө.
Шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ИргэдийнТөлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, Дүүргийн 1 дүгээр прокурорын газар, Засаг даргын Тамгын газар, Иргэний оролцооны хэлтэс,Татварын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, хороодын салбар зөвлөлүүд оролцлоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%