Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЦАХИМ ТОГЛООМЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ

2014-10-07

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
 
2013.12.14                                                        Дугаар 410                                                                Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
 
Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг,  Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хүүхэд, залуучуудыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ”Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Мэдээллийн  технологи, шуудан, харилцаа холбооны газар (Ц.Жадамба)-т,  аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
 
 

Монгол Улсын Ерөнхий сайд                                        Н.АЛТАНХУЯГ


Хууль зүйн сайд                                                               Х.ТЭМҮҮЖИН
 
 

Засгийн газрын 2013 оны 410 дугаар
тогтоолын хавсралт

ЦАХИМ ТОГЛООМЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ
ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
1. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхэлж байгаа болон шинээр эрхлэх иргэд, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавигдах нөхцөл шаардлагыг тогтоох, бүртгэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах замаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалахад оршино.
1.2. Цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээд нь үйл ажиллагаандаа Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж болон энэхүү журмыг мөрдлөг болгон ажиллана.
1.3. Интернет, компьютер болон сүлжээний технологи ашиглан тоглоом тоглуулах үйлчилгээг цахим тоглоомын газар гэнэ.

2. Ажлын байрны шаардлага
2.1. Интернэт кафе, цахим тоглоомын үйлчилгээний газрууд тусдаа үйл ажиллагаа явуулах бөгөөд ажлын байр нь үйлчилгээ үзүүлэх таатай орчинг бүрдүүлж, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл нь эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхэд хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг гаргуулсан байна.
2.2.  Үйлчилгээ үзүүлж байгаа стандарт шаардлага хангасан ажлын байр нь гадна талдаа хаяг, цагийн хуваарийг байршуулсан байх ба бүртгэлийн гэрчилгээ, ажиллах дотоод журам, үйлчилгээний үнийн тариф, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх анхааруулга бүхий самбар (тамхи татах, согтууруулах ундааны зүйл, мансууруулах бодис хэрэглэхийг хатуу хориглосон тэмдэг, тэмдэглэгээ зэрэг)-ыг үйлчлүүлэгчдэд харагдахуйц газар ил байрлуулна.
2.3. Цахим тоглоомын үйлчилгээ үзүүлэх газар нь зуны улиралд ( 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаа) 21.00 цаг, өвлийн улиралд (10 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаа) 19.00 цаг хүртэл үйлчилнэ.
2.4. 12-16 хүртэлх насанд хүрээгүй хүүхдэд зуны улиралд 19 цаг, өвлийн улиралд 16 цаг хүртэл үйлчлэх бөгөөд өдөрт нэг удаа 2 цагаас илүүгүй хугацаагаар үйлчилнэ.
2.5. Цахим тоглоомын газрын үйлчилгээний ажилтан нь мэдээллийн технологийн анхан шатны мэдэгдэхүүнтэй энэ журмын 5.1-д заасан сургалтад хамрагдсан 20-иос дээш насны иргэн байна.
2.6. Ажлын байрны дотоод болон гадна орчинд камерын хяналтын систем суулгасан, энэхүү систем нь 21-ээс дээш хоногийн бичлэгийг хадгална.
2.7. Холбогдох хууль тогтоомжоор хориглосон цахим хуудсыг нээдэггүй тохиргооны  программ хангамжийг компьютеруудад зайлшгүй суулгасан байх шаардлагатай.
2.8. Энэхүү журамд заасан чиглэлээр үйлчилгээ эрхэлж буй иргэн, хуулийн этгээд нь үйлчлүүлж байгаа хэрэглэгчдийн цахим үнэмлэхээр бүртгэлийг хөтлөх ба эрх бүхий байгууллагын шаардсаны дагуу шаардлагатай статистик мэдээллийг гаргаж өгнө.

3. Бүртгэлийн гэрчилгээ олгох, түр түдгэлзүүлэх, хүчингүй болгох
3.1. Цахим тоглоомын үйлчилгээний бүртгэлийн гэрчилгээг холбогдох эрүүл ахуй, ажлын байрны нөхцөл, галын аюулгүй байдлын дүгнэлт, цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн Харилцаа холбооны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо олгоно.
3.2. Бүртгэлийн гэрчилгээ олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох үйл ажиллагааг холбогдох хууль тогоомжийн дагуу зохицуулна.
3.3. Энэхүү журмын нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй тохиолдолд бүртгэх байгууллага болон бусад эрх бүхий байгууллага нь зөрчлийг арилгах хүртэл үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагааг 7-гоос 14 хоног хүртэлх хугацаагаар түр түдгэлзүүлж, энэ талаар бүртгэлийн гэрчилгээ олгох эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.
3.4. Цагдаа, хүүхэд хамгаалах байгууллага, онцгой байдлын болон мэргэжлийн хяналтын байгууллага нь тавьсан шаардлага, мэдэгдлийг удаа дараа биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, гэрчилгээг хүчингүй болгуулах талаар бүртгэлийн гэрчилгээ олгох байгууллагад санал тавьж шийдвэрлүүлнэ.
 
4. Хориглох зүйлс
4.1. Цахим тоглоомын газар нь дараах үйл ажиллагааг явуулахыг хориглоно:
4.1.1. орон сууцны нэг давхар, зоорины давхарт үйл ажиллагаа явуулах;
4.1.2. хуулиар хориглосон мөрийтэй тоглоом (казино) тоглуулах, түүнийг зохион байгуулах, терроризм, аллага, хүчирхийлэл, садар самуун сурталчилсан тоглоом тоглуулах;
4.1.3. энэхүү журамд заасан цахим тоглоомын үйлчилгээг 12 насанд хүрээгүй хүүхдэд үйлчлэх;
4.1.4. бичиг баримт, эд зүйлс барьцаалан иргэдэд үйлчлэх;
4.1.5. согтуурсан болон мансуурсан иргэнд үйлчлэх;
4.1.6. интернэт кафены үйл ажиллагаа явуулж байгаа газарт цахим тоглоом тоглуулах;
4.2. Энэхүү журмын 4.1.2-т заасан хориглосон тоглоомын жагсаалтыг Харилцаа холбооны зохицуулах хороо энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагатай хамтарч батална.

5. Бусад
5.1. Энэ журамд заасан чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдэд хүүхдийн эрх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэдтэй харилцах харилцаа болон тоглоомонд донтон тоглох зэргээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаанд  заавал хамрагдсан байна. Сургалтыг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж болно.
5.2. Энэхүү журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага ногдуулна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%