Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэний зөвлөл байгуулагдан ажиллахаар боллоо.

2014-10-16

Монгол Улсын Хууль зүйн Сайдын тушаалын дагуу аймгийн ИТХ-ын дэргэд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих чиг үүрэг бүхий 7 хүний бүрэлдэхүүнтэй, орон тооны бус “Иргэний зөвлөл” байгуулагдан ажиллахаар боллоо. Уг зөвлөлийн гишүүдийг аймгийн ИТХ-аас томилсон ажлын хэсэг сонгон шалгаруулах бөгөөд уг зөвлөлд орж ажиллах сонирхолтой дор дурьдсан шалгуурыг хангаж буй иргэд дараахь материалуудыг бүрдүүлэн 2014 оны 10 дугаар сарын 20-ний 15 цагаас өмнө аймгийн ИТХ-ын Ажлын албанд ирүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:

1.      Төрийн албан хаагчийн анкет

2.      Хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлэх хуудас

3.      Гурван үеийн намтар

4.      Сүүлийн 5 жилд Төв аймагт ажиллаж, амьдарч байсныг нотлох Багийн Засаг даргын тодорхойлолт

5.      Эссэ “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа цаашдын чиг хандлага” сэдвээр өөрийн эргэцүүлэмж

6.      Урьд ял шийтгүүлж байгаагүй эсэх ЦЕГ-ын тодорхойлолт

 

Холбоо барих утас: 99101611

70272255

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%