Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Малчид тариаланчдийн анхааралд

2014-10-15

Өнөө шөнө нутгийн баруун хагаст, маргааш ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж хүчтэй салхи шуурга шуурч, хүйтэрхийг анхааруулж байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи зүүн 

өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө хүйтэрч  2-7 хэм дулаан байна.

2014 оны 10 дугаар сарын 11-нээс 2014 оны 10 дугаар сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Аравдугаар сарын 11-нд нутгийн зүүн хагаст, 13-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 14-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Салхи 11-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна, 13-нд Алтайн уулсаар, 14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд хүйтэн. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна. 

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%