Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2014-10-17

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 14 дүгээр  хуралдаан 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж, 7 асуудал хэлэлцлээ. Тус хуралдаанаар Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2013.10.10-ны 133 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх сургалт, оношлогоо, эмчилгээ, арга зүйн зохицуулах зөвлөлийг байгуулах, ажиллах журам”-ын хэрэгжилтийн тухай зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Энхмаа, “Гадаадад томилолтоор ажиллуулах тухай”, Сүхбаатар дүүргийн “Залуучуудын холбоо”-г шинээр зохион байгуулах тухай, ДИТХ-ын даргын нэрэмжит шатрын тэмцээний удирдамж батлах тухай асуудлыг Хурлын дарга Б.Ган-Эрдэнэ, Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж уламжлах  тухай Засаг даргын саналыг ЗДТГ-ын Гадаад харилцаа, шагнал хариуцсан мэргэжилтэн Ю.Энхтуяа нар танилцуулж тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.

Мөн дүүргийн 17, 18 дугаар хорооны Засаг дарга нарын үйл ажиллагааны мэдээлэлтэй танилцсан байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%