Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Математик” хөтөлбөр

2014-08-19

Улсын Математикийн 50 дахь олимпиадад Архангайчууд багаараа долоодугаар байранд орж, Монгол улсын Ерөнхийлөгчийн шагналыг хүртлээ.
1965 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж буй нэр хүндтэй уг олимпиадад Архангайчууд толгой цохиж байсан ч сүүлийн жилүүдэд 15-р байрнаас хойш жагсаж иржээ.
Өнгөрсөн жил 19-р байранд орж байсан бол энэ жил ийнхүү тун амжилттайгаар 21 аймаг, Улаанбаатар хотын нийлсэн 22 багаас эхний долоодугаар байранд орлоо.
Энэхүү амжилтыг Монголын “Математикийн холбоо” Архангай аймагт хэрэгжиж буй “Математик” хөтөлбөртэй холбон үзэж байгаа бөгөөд үр дүнгээ хурдан хугацаанд өгч буй сайн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аймгийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагыхныг сайшаасан байна.
Уг олимпиадад Эрдэнэбулган сумын I сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Цэрэнлхам өндөр амжилт үзүүлж шагналт байранд оржээ.
Мөн тус сургуулийн математикийн багш Нямсүрэн нь олимпиадын нэг төрөл болон зохион байгуулагдсан даамны тэмцээнд тэргүүн байр эзэлж Монгол улсын Ерөнхийлөгчийн гарын бэлэг, шагналыг хүртсэн юм.
Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Ч. Мөнхбат, МУБИС-ийн Математик, компьютэрийн сургуулийн захирал, Архангай аймгийн Математикийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Б.Сандаг-Очир нар гардуулан өглөө.
ИТХ-ын дарга Ч. Мөнхбат: Архангай аймгийн Засаг дарга Д. Бат-Эрдэнэ ажлаа аваад аймгуудын өрсөлдөх чадварын судалгаанаас Боловсролын салбар сүүлээсээ 2-т байгааг хараад харамсаж байсан. Дарга боловсролын хүн учраас энэхүү салбараа аймгуудын хэмжээнд, түүнээс ч илүү байлгахын тулд “Математик” хэмээх хөтөлбөр санаачилсан. Энэ хөтөлбөр амьд хөтөлбөр болж үнэхээр үр дүнгээ богино хугацаанд өгч байна. Энэхүү хөтөлбөрийн үр дүнгийн талаар тайлан эмхтгэл гарсан байсан. Бид 2016 онд улсын математикийн олимпиадыг нутагтаа зохион байгуулна. Өнөөдөр бид 19 – р байрнаас урагшилж долоодугаар байранд ирлээ. Ирэх жил бид нэгдүгээр байранд орох ёстой. Дараа нь бид амжилтаа бататгана хэмээн шагнал гардуулах үеэр хэллээ. 
Үнэхээр сүүлийн нэг жилийн дотор “Математик” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй ажил бүр амжилт авчирч байна.


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%