Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай (Шинэчилсэн найруулга)

2014-10-17

ТАНИЛЦУУЛГА

“Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай”
 хуулийн шинэчилсэн найруулгын  талаар
    Монгол Улсын хүн амын дийлэнх хэсэг нь  эрүүл мэндийн даатгалд хамрагдаж  2013 онд хамралтын хувь 97.0%-д хүрсэн. “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай”  хуулийг 1993 онд баталснаас хойш  нийт 9 удаагийн нэмэлт, өөрчлөлтийг оруулж, 2002 онд 1 удаа шинэчлэн найруулсан байна.  
“Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь тухайн цаг үеийн тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдэж байсан хэдий ч даатгуулагчийн эрхийг хамгаалан тэдэнд хэрэгцээтэй чанартай үйлчилгээг худалдан авдаг даатгалын байгууллагыг төлөвшүүлэн бэхжүүлэх, эрүүл мэндийн даатгалын харилцаанд оролцогч талуудын чиг үүргийн зааг ялгааг тодорхой болгох гэх мэтээр даатгалын тогтолцоонд тулгамдаад буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд дорвитой өөрчлөлт хийгдээгүй байна.
    Даатуулагчийн эрх, үүргийг хуулиар тодорхой болгож, чанартай, аюулгүй тусламж үйлчилгээг хүртээмжтэйгээр авах, үйлчилгээтэй холбоотой санал гомдлоо гаргах, эрүүл мэндийн болон даатгалын байгууллагаас шаардлагатай мэдээллээ авдаг үндсэн эрхүүдийг хуулиар баталгаажуулах шаардлагатай байна. Үүнтэй уялдаатайгаар хуульд шинэ зүйл, заалтууд нэмэх, хуулийн бүлгүүдийн дэс дарааллийг өөрчлөн найруулах шаардлагатай байгаа юм.
Эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагч үйлчилгээ авахдаа санхүүгийн эрсдэлээс төдийлөн хамгаалагддаггүй оношилгоо, шинжилгээ хийлгэх, хөнгөлөлттэй үнээр эм авах  үйлчилгээ даатгалын тусламж, үйлчилгээний багцад оновчтой бус байгаа нь  даатгуулагчийн өөрөөс төлөх төлбөр нэмэгдэж ядууралд өртөх эрсдэлд хүргэж байна. Иймд эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний багцын нэр төрлийг өргөжүүлж даатгалын зардлын хамралтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Эрүүл мэндийн даатгалын байгууллага чиг үүргээ бүрэн гүйцэтгэхийн тулд бие даасан байдал нь хангагдаж  сангийн удирдлага, менежментийн үндсэн чиг үүрэг  шимтгэл цуглуулж, хөрөнгө төвлөрүүлэхээс гадна төвлөрүүлсэн хөрөнгөөр даатгуулагчдад чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэдний нэрийн өмнөөс үр ашигтай худалдан авах шаардлагатай юм.
    Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн даатгалын байгууллага нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт хяналт тавих замаар стратегийн идэвхитэй худалдан авалт хийх чадавхгүй  байгааг өөрчлөх нь зүйтэй байна. Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийг бэхжүүлэн, эрх үүргийг нь нэмэгдүүлж, даатгалын харилцаанд оролцогч талуудын хамтын удирдлагын зарчмын дагуу эрүүл мэндийн нийгмийн даатгалын бодлогын болон удирдлагын асуудлуудыг шийдвэрлэж байх Үндэсний зөвлөл болгон хөгжүүлэх нь чухал байна. Өөрөөр хэлбэл Үндэсний зөвлөлийг эрүүл мэндийн даатгалын тогтолцооны хувьд удирдах дээд байгууллага болгон хөгжүүлэх шаардлагатай байна.
Эдгээр нөхцөл шаардлагыг иш үндэс болгон Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэн найруулж “Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хууль”-ийн төслийг Монгол улсын Үндсэн хууль, бусад хууль болон эрх зүйн шинэтгэлийн бодлоготой нийцүүлэн боловсруулсан юм.
“Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хууль”-ийн төсөл батлагдсанаар дараах хууль тогтоомжийн холбогдох зүйл, заалтад өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Үүнд:
•    Даатгалын тухай хууль;
•    Нийгмийн даатгалын тухай хууль;
•    Засгийн газрын тухай хууль;
•    Засгийн газрын тусгай сангийн тухай хууль;
•    Төсвийн тухай хууль;
•    Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль;
•    Эрүүл мэндийн тухай хууль;


ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%